Western University

Танилцуулга

Баруун Онтарио Их Сургууль (UWO), 2012 оноос Барууны Их сургууль хэмээн нэрлэгдэх болсон ба Вестерн нэрээр ихэвчлэн товчлогддог Лондон, Онтарио, Канадын улсын, судалгааны их сургууль юм. Тус их сургуулийг 1878 оны 3-р сарын 7-нд Онтарио мужийн Лондонгийн Баруун их сургууль хэмээн Хуроны Англикан сүмийн хамба лам Бишоп Исаак Хеллмутт байгуулсан. Тус сургуулийн эхний дөрвөн салбар сургууль нь Урлаг, Шашин, Хууль зүй, Анагаах ухааны салбар сургуулиуд байсан бөгөөд Лондоны Баруун Их сургууль нь 1908 онд шашны сургууль болжээ. 1919 оноос тус их сургууль нь хэд хэдэн шашны сургуулиудтай холбоо тогтоосон бөгөөд дэлхийн 2-р дайны дараах үед нэлээд их хөгжиж, хэд хэдэн коллежийг их сургуульдаа нэмсэн байна. Вестерн нь 24,000 гаруй оюутан, 306,000 төгсөгчидтэй. Тус сургуулийн төгсөгчдөөс Төрийн өндөр албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн удирдагчид, Нобелийн шагналтнууд, Родезийн тэтгэлэгт гишүүд, нэр хүндтэй төгсөгчид олон гарсан.

Номын сан

Их сургуулийн номын сангийн систем болох Вестерн номын сангууд нь 2015 оны 9-р сарын байдлаар 2.45 сая гаруй номтой зургаан номын сангаас бүрдсэн систем байх бөгөөд дан ганц номноос гадна олон тооны цахим ном, тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл мэдээллийн сан зэргийг тус номын сангууд нь агуулдаг. Энэхүү Вестерн номын сангийн системд багтсан номын сангууд нь Аллин ба Бетти Тейлорын номын сан, C. Б. Жонстоны номын сан, Д. Б. Велдон номын сан, Боловсролын номын сан, Жон ба Доца Битове гэр бүлийн хуулийн номын сан, Хөгжмийн номын сан зэрэг болно. Эллин ба Беттер Тейлорын номын сан нь инженерчлэл, эрүүл мэндийн шинжлэх ухаан, нүүр ам судлал, шинжлэх ухааны салбарын номнуудыг агуулдаг бол C. Б. Жонстоны номын сан нь голдуу бизнесийн салбарыг материалыг агуулдаг. D. B. Weldon номын сан нь Урлаг, хүмүүнлэг, мэдээлэл, хэвлэл мэдээлэл судлал, нийгмийн ухааны салбарын материалыг харин Д.Б.Велдон номын сан нь Их сургуулийн Архив, судалгааны цуглуулгыг агуулдаг.

Кампус

Баруун Онтарио Их Сургууль нь Квебек-Виндзорын коридорын баруун өмнөд хэсэгт Онтарио, Лондон хотод байдаг. Кампусын ихэнх хэсэг нь орон сууцны хорооллуудаар хүрээлэгдсэн бөгөөд кампусын зүүн хэсгийг Темза гол хуваадаг байна. Их сургуулийн ихэнх оюутны байр, заах байрыг багтаасан төв кампус нь ойролцоогоор 170.8 га буюу 422 акр газар юм.Оюутны байр нь кампусын талбайн хамгийн том хэсгийг эзэлдэг бөгөөд орон сууцны зориулалтаар ашиглагдаж барилгууд нь бүх барилгын талбайн 31 орчим хувийг эзэлдэг.

Судалгаа

Вестерн нь хөдөө аж ахуй ба амьжаргааны түвшин, соёлын дүн шинжилгээ, үнэт зүйлс, хүн ба  орчин, нийгмийн чиг хандлага, төрийн бодлого, эдийн засгийн үйл ажиллагаа гэсэн чиглэлүүдээр голлож судалгаа явуулдаг.

Bachelor subjects

Master subjects

School location