Westsächsische Hochschule Zwickau

Westsächsische Hochschule Zwickau буюу Zwickau-н хавсарга шинжлэх ухааны сургууль нь технологи, эдийн засаг, байгалийн шинжлэх ухаан, урлагийн чиглэлийн 50 орчим мэргэжлийн хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог. Их сургууль нь 8 факультетаас бүрддэг.

Судалгаа

Их сургууль нь дэлхий дахинд эерэг нөлөөллийг үлдээж, судалгаа шинжилгээний салбарт тэргүүлэх байр суурь эзлэн үйл ажиллагаагаа явуулахыг зорьдог. Сургуулийн дийлэнх судалгаа шинжилгээний бүтээлүүд нь нийтийн цахилгаан тээврийг хөгжүүлэх, data glasses буюу ухаалаг шилийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг техник, технологийн салбарын судалгаануудад илүүтэй анхаарсан байдаг.

Байршил

Их сургууль нь Zwickau, Reichenbach,  Schneeberg зэрэг газруудад кампустай бөгөөд их сургуулийн зүгээс факультет, кампусуудаа өргөтгөх тал дээр ихээхэн анхааран ажилладаг.

Их сургуулийн оюутнууд

WHZ-д дэлхийн өнцөг булангаас ирсэн 4,500 орчим оюутан суралцдаг. Их сургууль нь оюутнууддаа ирээдүйд ажлын байранд гараад шаардагдах чадваруудыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд туслан ихэнх цагаа сургуулийн багш ажилчидтай шинэ мэдлэг олж аван, туршлага хуримтлуулан өнгөрөөх боломжийг олгодог.

Хамтын ажиллагаа

Их сургууль нь Хятад, Австралийн их дээд сургуулиуд, Volkswagen, Audi зэрэг олон улсын нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж оюутнууддаа ажлын туршлага хуримтлуулах олон боломжийг бүрдүүлж өгдөг.

 

School location