Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
Tag

#МэдвэлЗохино Archives | NogoonJade

Гадаадад сурахад тань тулгарах хамгийн том 5 бэрхшээл

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Боловсролын зорилгоор гадаадад аялах нь шинэ хүмүүстэй танилцах, шинэ төрлийн хоол идэж үзэх, урьд өмнө нь үзэж байгаагүй зүйлсийг шинээр үзэх гэх мэт юм үзэж, нүд тайлах, өсөн дэвжих олон боломжийг олгодог. Гэвч энэхүү гайхамшигтай туршлага нь оюутнуудын хувьд хэд хэдэн, ялангуяа хэрхэн дасан зохицох, даван туулах талаар бэлтгэлгүй бол маш хүнд хэцүү бэрхшээлүүдийг дагуулдаг. Гэсэн хэдий ч эдгээр бэрхшээлийг даван туулах нь таныг илүү туршлагатай илүү сайн хүн болоход тань туслана. Иймд оюутанд эх орноосоо холдож гадаадад сурахаар явахад хамгийн их тохиолддог таван бэрхшээлийг түүнчлэн тэдгээрийг хэрхэн давж гарах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Гэрээ санах гэдэг оюутнуудын хувьд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг яах аргагүй мөн билээ. Орон гэр, найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ хол байна гэдэг нь зөвхөн тэднийг санахаар зогсохгүй ойр дотны хүмүүсийнхээ өдөр тутмын амьдрал, түүнчлэн амьдралын чухал мөчүүдээс нь хоцорч үлдэх бэрхшээлийг дагуулна. Ялангуяа таньж мэдэхгүй, шинэ орчинд ганцаараа очсон оюутны хувьд тус бэрхшээл нь маш хүндээр тусдаг.

Гэвч технологийн дэвшлийн ачаар таныг хайртай хүмүүстэйгээ холбоо барихад туслах гайхалтай сонголтууд олон гарч ирээд байгаа билээ. Эдгээр нь таныг гэрээ санах мэдрэмжээс хол байлгаж ойр дотны хүмүүстэйгээ дотно харилцаагаа хадгалж үлдэхэд тань туслах нь гарцаагүй.

Тэгвэл та яах хэрэгтэй вэ?

Хэдийгээр технологийн дэвшил олон гарч та хол байгаа ойр дотны хүмүүстэйгээ чөлөөтэй харилцах боломжтой болсон ч гадаадад сурахаар явсан оюутан гэрийхэнтэйгээ харилцахад тулгардаг хамгийн том асуудал нь цагийн зөрүү юм. Тиймээс та гэр бүл болон ойр дотны хүмүүстэйгээ харилцах тодорхой цаг тохирч өөрсдийн өдөр тутмын амьдралын талаарх сонин хачинаа хуваалцвал танд маш тустай байх болно.

Ойр дотны хүмүүстэйгээ чөлөөтэй харилцах боломжтой гээд та өөрийгөө шинэ хүмүүс, шинэ газартай танилцах боломжоос бүү хойш татаарай. Шинэ хүмүүстэй танилцах, орж үзээгүй кафе, зоогийн газарт орох зэрэг нь таныг гэрээ санах мэдрэмжээс хол байлгах чухал алхамуудын нэг юм.

Гадаадад сурч, амьдрахад тулгардаг дараагийн том асуудал нь санхүүгийн байдал юм. Орон байр, хоол хүнс, унааны мөнгөнөөс эхлээд маш олон хэрэгцээ гардаг тул гадаадад сурах нь багагүй мөнгө шаарддаг. Хэдийгээр та цагийн ажил хийж, оюутны зээл авч болох хэдий ч мөнгөө үр дүнтэй ашиглах илүү ухаалаг аргууд олон бий.  Эдгээрт тэмдэглэл хийж өөрийн зарлагыг хянах, зайлшгүй шаардлагатай үед хэрэглэх хадгаламж нээх, зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйсээ худалдаж авах, өөрөө хоолоо хийж идэх гэх мэт. Түүнчлэн дотоодын хүмүүсээс жуулчдад зориулсан төвүүд, худалдан авалт хийхэд хамгийн тохиромжтой цэгүүдийн талаар лавлаж мэдэж авах нь өөрийн мөнгийг зөв зарцуулахад маш чухал хүчин зүйл болдог.

Хэл соёл, ёс заншил, хоол хүнс гээд бүхий л зүйлс нь өөр орчинд очих нь оюутныг өөрийгөө гадны хүн гэж тусгаарлах, ганцаардахад хүргэдэг. Соёлын шок нь хүн бүрт тохиолддог хэдий ч энэ нь та урьдчилан бэлдэж болохгүй гэсэн үг биш юм. Интернет чухал мэдээллээр дүүрэн тул та очих гэж буй газрынхаа талаар очихоосоо өмнө судалж үзвэл тустай. Суралцахаар очиж буй орныхоо хэлийг сурах нь маш сайн алхам бөгөөд хэдийгээр та хэлээ сайтар эзэмшээгүй байсан ч дотоодын хүмүүстэй ойлголцох энгийн ярианы хэмжээнд сурсан байхад л маш том давуу тал болдог. Түүнчлэн тухайн орны соёлын талаар суралцахад хамгийн чухал алхам нь буруу ярихвий гэж айлгүй өөртөө итгэлтэй, тэвчээртэй байж бага багаар суралцах явдал юм.

Соёлын шок нь дан ганц өдөр тутмын амьдралд тохиолдоод зогсохгүй оюутан хүний хувьд сургууль дээр нь ч бас тохиолддог. Их сургуулийн багш нар нь таны мэддэгээс шал өөр төрлөөр хичээлээ заах, мэдээллээр хангахаас авахуулаад даалгавар, бие даалтаа хэрхэн хийхээ ойлгохгүй байх нь оюутны хувьд багагүй асуудал болдог. Гэхдээ та үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь их сургуулиуд бүгд өөрсдийн гэсэн олон улсын оюутнуудад зориулсан төв, зөвлөгч багш нартай байдаг учир та өөрийн ойлгохгүй байгаа аливаа асуудлын талаар зөвлөгөө авч болохоос гадна их сургуулийн багш нарын зарим нь өөрсдөө олон улсаас ирсэн байдаг тул танд зөвлөгөө өгөхөд үргэлж нээлттэй байна.

Маш олон оюутанд дөнгөж шинээр их сургуульд орох шилжилтийн үе тун хүнд санагддаг. Ялангуяа гадаадад сурч буй оюутнуудын хувьд өөр хэлээр орж байгаа хичээлд сууна гэдэг нь хүртэл ялимгүй  том даваа болдог. Түүнчлэн шинэ найз нөхөдтэй болж, шинэ газруудтай танилцах хүсэл сонирхолыг тоохгүй байна гэдэг хэцүү.  Үүнээс болж оюутнууд сурах зорилгоо мартаж, хичээлээ таслах, тэтгэлэгээ алдах, сургуулиас хасагдах зэрэг тохиолдол гарах нь цөөнгүй. Иймд хэдийгээр нэгэнт гадны оронд очсон тул юм үзэж нүд тайлах нь чухал хэдий ч хичээлдээ тууштай байх хэрэгтэй гэдгийг мартахгүй байх нь чухал юм.

Сингапур Арслан биш Бар хот байх байжээ

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Та Сингапур улсын талаар хэр их зүйл мэдэх вэ? Азид байдаг, тэнгэр баганадсан барилгатай, Арслан хот гэж нэрийддэг. Бидний олонх нь энэ тэргүүтэй хэдхэн зүйлээр л арлын эл оронг төсөөлж ирсэн биз. Тэгвэл таны мэдээгүй хэдэн баримтыг танилцуулъя.

1000 долларын мөнгөн тэмдэгтийн ард талаас төрийн дуулал жижгээр бичигдсэнийг харж болно.

Эдгээр мөнгөн тэмдэгт тэр бүр олдоод байдаггүй ч хэрэв нэг удаа харах завшаан олдвол эргүүлээд хараарай. Төрийн дууллын үгтэй хэсгийг олж харах болно.

Арслан хотод үнэндээ арслан байгаагүй.

Бид Шривиж улсын ханхүү, Санг Нила Утаманы түүхийг мэднэ. Тэрээр нэгэн адгуус хараад арслан байна гэж бодсон гэдэг. Үүнээс үүдэн Сингапур арлыг Санскрит хэлээр Арслангийн хот гэсэн утгатай үгээр нэрийджээ. Үнэн хэрэгтээ ханхүүгийн харсан зүйл арслан биш бар байсан байх магадлалтай. Бодоод үз дээ, ‘’Бар хот’’ ч байх боломжтой байгаа биз? Тун хачирхалтай.

Сингапур бол дэлхийн гурван хот улсын нэг

Монако, Ватикан, Сингапур бол дэлхийд тунан үлдсэн сүүлчийн 3 хот улс юм. Энэ нь тус орнууд тэр чигээрээ нийслэл гэсэн үг билээ.

Сингапурт ‘Hug Me’ хэмээх ундааны машин байдаг.

Сингапурын Үндэсний их сургуульд байрладаг хамгийн анхны ‘’Hug Me’’ Кока-Кола ундааны машинд хүмүүс гараараа хүрэхэд ундаа гаргадаг ажээ. Үнэхээр хөөрхөн биш гэж үү. Мөнгөөр хайрыг худалдаж авч чадахгүй ч цангаагаа тайлах хэдэн Коланаас авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Cartoon Network-ийн хүүхэлдэйн кинонд Сингапур Малайзын нэгэн хот байсан.

Тийм ээ, та зөв харлаа. ‘’Foster’s home for Imaginery friends’’ 3-р улиралын 5-р ангийг санаж байна уу? Терренс , Мак хоёр Сингапурт тэмцэлддэг. Тэр дүрсийн дээрх бичлэгийг үзвэл маш том алдаа гарсныг харж болно.

Сингапур 1905 оноос хойш 6 удаа цагийн бүсээ өөрчилсөн.

Сингапур 36 жилийн туршид Гринвичийн дундаж цаг(GMT)-аас 7.5 цагаар түрүүлж явдаг байсан. 1982 онд Сингапурын стандарт цагийг голчийн дунджаас өөрчилж 8 цагийн өмнө байлгахаар шинэчилсэн. Учир нь Зүүн Малайз GMT +8:00 байсан бол Баруун Малайз улс GMT +7.50 байсан. Малайз дахин цагийн бүсээ стандартчилахаар шийдсэн ч ярвигтай асуудал гарсан.

Тэд энэ гаригийн хамгийн хурдтай алхагч хүмүүс.

Британийн боловсролын байгууллагаас хийсэн судалгаагаар сингапурчууд хамгийн хурдтай алхдаг хүмүүс юм гэсэн дүгнэлт гаржээ. Тэд дунджаар 10.55 секундэд 18 метр зайг туулдаг. Энэ нь цагт ойролцоогоор 6,15 км юм байна. Өөр нэг сонирхолтой баримт дуулгая. Зөгийн маш хурдтай нисдэг. Тиймдээ ч хүмүүс сингапурчуудыг ‘’Завгүй зөгий’’ гэж нэрлэдэг.

GCE ‘O’ Level Chemistry-д элссэн хамгийн залуу хүн нь Сингапур хүн юм.

Айнан Селеста Коул GCE ‘O’ Level Chemistry-шалгалт өгөхдөө дөнгөж 7 настай байсан бөгөөд амжилттай өгсөн нь энэ шалгалтанд тэнцсэн хамгийн залуу хүн болжээ.

‘’Хавайн 5-О’’ киноны хоёр хэсэгтэй ангийн зураг авалтыг Сингапурт хийсэн.

Олон улсын телевизийн цуврал киноны анги тэнд хийгдсэн нь ховор явдал байсан. Тодруулбал, 11-р улирлын ‘‘Морин жил’’ хэмээх анги билээ.

Одоогийн байдлаар, хүмүүс зөвхөн энэ хотхоны эцэст орших ‘’Яхт-клуб’’-т л байдаг гэнэ.