Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
Tag

canberra Archives | NogoonJade

University of Canberra Дэд Захирлын нэрэмжит тэтгэлэг

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

ТЭТГЭЛЭГИЙН ТУХАЙ:

2023 оны 1-р семестрээс Канберрагийн их сургуульд (University of Canberra) суралцахаар төлөвлөж буй тус сургуулийн үнэт зүйлсийг харуулж, нийгэм, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, тэгш бус байдлыг бууруулахын тулд өөрийгөө дайчладаг олон улсын 3 оюутанд тус тэтгэлэгийг олгоно.

Ялангуяа дараах оюутнуудыг  тус тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжиж байна:

  • Латин Америк, Зүүн өмнөд Ази, Африк, Өмнөд Азид амьдардаг.
  • Олон улсад сурах санхүүгийн өөр эх үүсвэр байхгүй.
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй болон хамрагдах боломжгүй (Жишээ нь: Australian awards зэрэг).

ТЭТГЭЛЭГИЙН ХЭМЖЭЭ:

Жилийн 50,000 австрали доллар хүртэлх тэтгэлэг, үүнд:

  • Сургалтын үргэлжлэх хугацаанд гарах бүх сургалтын төлбөр
  • Оюутны хотхонд байрлах дотуур байрны зардал
  • Жилийн 10,000 Австрали долларын санхүүгийн тэтгэмж
  • Суралцах эхний жилд гарах бусад төрөл бүрийн зардал

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Та дараах тохиолдолд өргөдөл гаргах боломжтой:

  • Өргөдөл гаргах үед Австралиас бусад оронд оршин суудаг байх.
  • Канберрагийн Их Сургуульд бакалаврын болон түүнээс дээш зэргийн хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан боловч хараахан эхлээгүй байгаа.
  • Суралцах хүсэлтэй байгаа хөтөлбөрийн академик шаардлагыг дор хаяж 80%-тай (эсвэл түүнтэй тэнцэх) хангасан байх.
  • Канберрагийн их сургуулиас олгосон аливаа урилгыг (болзолт болон болзолт бус) эзэмшиж буй.
  • Австралийн оюутны визээр суралцах хүсэлт гаргаж байгаа (Визний дэд анги 500).
  • Шинээр суралцаж эхэлж буй оюутан.
  • Үндсэн виз мэдүүлэгч. (Дагалдан визтэй хүмүүс тэтгэлэгт хамрагдах боломжгүй, эсвэл үндсэн виз мэдүүлэгчийг дагалдан явах боломжгүй).

СОНГОН ШАЛГУУР:

Өргөдөл гаргагч нь дараахь шалгууруудыг хангаж бичгээр мэдүүлэх шаардлагатай:

  • Санхүүгийн бусад үүсвэргүй гэдгийг харуулсан бичиг баримт
  • Дараах чиглэлээр өөрийн туршлага, үнэ цэнийг харуулах:
    • Нийгэм, эдийн засгийн тэгш байдлын зарчимыг санаачилж, тэдгээрийн практикийг хэрэгжүүлэх арга замаар манлайлагч болж хөгжих хувь хүний ур чадвар
    • Аливаа зүйлийг өөрөөр хийж, шинийг санаачилж, бусдад урам зориг өгөх замаар нийгэмд эерэг өөрчлөлт авчрах
    • Соёлын янз бүрийн нөхцөл байдлаас суралцах, хамтран ажиллах, хэтийн төлөвтэй харилцах хүсэл, сониуч зантай байх

ӨРГӨДӨЛ ГАРГАХ:

Гол хугацаа:
2022 оны 4-р сарын 1
– Өргөдөл хүлээн авж эхлэнэ

2022 оны 10-р сарын 9 – Өргөдөл хүлээн авах хугацаа дуусна

2022 оны 11-р сар – Богино жагсаалтад орсон өргөдөл гаргагчидтай ярилцлага хийхээр холбогдоно

2022 оны 12-р сар – Тэтгэлгийн эцсийн үр дүнг зарлана

Өргөдөл гаргахын тулд та Канберрагийн Дэд Захирлын нэрэмжит тэтгэлэгийн онлайн форм-ийг бөглөнө үү

Apply now