Tag

charles Archives | NogoonJade

Charles Darwin University – Оюутны ур чадварын тэтгэлэг

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

Тэтгэлэгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийн 30% хүртэл

Тэтгэлэг үргэлжлэх хугацаа:
Сургалтын хөтөлбөрийн турш

Тэтгэлэг хаагдах хугацаа:
Суралцах хөтөлбөр эхлэхээс 1 өдрийн өмнө

Тэтгэлэгийн төлөв:
Нээлттэй

Хэнд зориулагдсан бэ?

Тус тэтгэлэг нь суралцах хугацааны сургалтын төлбөрийн 30%-ийг хөнгөлөх тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэгэд Charles Darwin Их сургуулийн боломжит сургалтын хөтөлбөрт анх удаа суралцаж буй бүх шинэ оюутнууд хамрагдах боломжтой.

Хэрхэн олгодог вэ?

Сургалтын төлбөрөөс 30% хөнгөлөх тус тэтгэлэгэд тэнцсэн тохиолдолд оюутны их сургуулийн урилга дээр тусгагдах болно.
Энэхүү тэтгэлгийг Их сургуульд одоогоор суралцаж буй оюутнуудад олгох боломжгүй.
Тэтгэлэгийг шилжүүлэх боломжгүй тул өөр хүн, семестер, курс, жил рүү шилжүүлэх боломжгүй. Тэтгэлгийн оронд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

Урьдчилсан шалгуур:

Оюутан өөрийн хамгийн сүүлийн боловсролын зэргийг амжилттай дүүргэсэн байх шаардлагатай. Өргөдөл гаргагч нь өөрийн сонгосон хөтөлбөрийн их сургуулиас шаардсан академик болон англи хэлний элсэлтийн шаардлагыг хангасан байх ёстой.
Өргөдөл гаргагч нь Австралийн болон гадаадын ивээн тэтгэгч агентлагаас өөр тэтгэлэг авсан байж болохгүй.

Сонгон шалгаруулах:

Оюутан 2022 оны 2-р семестр, 2022 оны зуны семестр, 2023 оны 1-р семестр, 2023 оны 2-р семестрт суралцах аливаа хөтөлбөрийн болон их сургуулийн элсэлтийн шаардлагыг хангах шаардлагатай. Энэхүү тэтгэлэг нь оюутнаас хамгийн бага голч оноо авах шаардахгүй.

Бичиг баримт:

Та тэтгэлэгэд хамрагдахын  тулд өөрийн боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбарыг эх хувиар эсвэл баталгаажсан хувилбараар илгээх шаардлагатай. Таны гэрчилгээ эсвэл хуулбар англи хэл дээр байхгүй бол зохих ёсоор баталгаажуулсан орчуулсан хувилбарыг өгөх ёстой.

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Тэтгэлэгэд өргөдөл гаргагчдыг тэтгэлэгийн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасны дараа тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэхийг сургуулиас хамтад нь шууд  авч үзнэ.

Хэрэв оюутан тухайн тэтгэлэгэд тэнцвэл их сургуулийн урилга дээр тэтгэлэгийн хэмжээг тусгаж өгнө.