
Гадуур гарах, найз нөхөдтэйгээ уулзах, фитнест явах гэх мэт зүйл хийх боломжгүй байх нь хэцүү байх магадлалтай. Энэ нь таны сэтгэл санааны байдал, бүтээмжид нөлөөлж, өдрүүдээ буйдан дээр хэвтээд Netflix үзэж өнгрөөхөд хүргэж болзошгүй. Үүнд буруу зүйл байхгүй ч удаан хугацаанд үргэлжлэх юм бол эсвэл карантин дууссаны дараа та цагаа илүү эерэг байдлаар ашиглаагүйдээ харамсаж магадгүй юм.
Цаг зав, хүсэл эрмэлзэлгүй байдлаасаа болоод орхисон хийхийг эсвэл сурахыг хүсч байсан гурван зүйлээ бодоод үзээрэй. Магадгүй та хэлний мэдлэгээ сайжруулж, шинэ ур чадвар эзэмшиж, шинэ хоолны жор туршиж үзэхийг хүсч байсан байх. Тэдгээр нь юу ч байсан гэсэн яг одоо л таны хэрэгжүүлэх боломж юм! Тиймээс, гэртээ байх цагаа зөв ашиглахад туслах хэдэн зөвлөмжийг энд оруулж байна.
1. Өглөө бүр хийдэг зүйлтэй болох
Үүнд өглөө босоод аяга цай уух, сунгалтын дасгал хийх гэх мэт өдрийн өнгө аясыг тохируулахад тань туслах, тогтмол хийж чадах бүх зүйл орно. Өглөө сэрээд буцаад унтахаас зайлсхийж өдөр бүр тогтмол цагт сэрэхийг хичээгээрэй. Түүнчлэн өглөө сэрээд утсаа хамгийн түрүүнд харахаас зайлсхийж, хэдэн минут өөртөө анхаарал тавиад дараа нь дэлхий дахинд юу болж байгаа талаар анхаараарай.

2. Орон зайгаа бүрдүүл
Цэвэрхэн, эмх цэгцтэй ажлын байр, гэртэй байх нь таныг даруй тайвшруулж, анхаарал сарниулах зүйлийг багасгах болно. Тэгэхээр, хэрэв та бүх шүүгээгээ цэвэрлэж амжаагүй бол яг одоо цаг нь болжээ! Гэр орноо таньд эрч хүч өгдөг газар болго.

3. Төлөвлөгөө гаргах (Өдөр, долоо хоногийн хуваарь гаргах)
Дараагийн долоо хоногт хүрэхийг хүсч буй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, жагсаалтыг хаа нэг харагдахаар газар байрлуулж эхлэ. Хийхийг хүсч буй зүйлсийнхээ ерөнхий тоймыг олж авсны дараа та улам тодорхой бичээрэй! Та хэзээ үүнийг хийх гэж байна вэ? Хийхэд тань юу хэрэгтэй вэ? Хийхийг хүсч буй зүйлсээ чухалаас нь эхлээд жагсааж бичиж тухайн өдрийн эсвэл долоо хонгийн төлөвлөгөөг гаргаж өөрт гаргасан даалгавруудаа нэг нэгээр нь биелүүлэх нь танд маш их сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.

4. Завсарлага ав
Амрах, кофе ууж суух эсвэл гадаа гарах боломжтой бол салхилах цаг гаргаж байгаарай. Амралт авах нь танд өөрийн ажлыг эрч хүчтэй, бүрэн дүүрэн дуусгахад туслах болно.

5. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээний хэрэглээг багасгах
Цар тахлын шинж тэмдгүүдийн талаар мэдээлэлтэй байх нь сайн хэрэг боловч энэ мэдээг хэтрүүлэн үзвэл сэтгэлээр унаж, гутрах магадлалтай. Түүнчлэн, өөрийгөө бусадтай харьцуулах, бусад хүмүүс хорио цээрийн цагаа хэрхэн өнгөрөөж байгааг өөртэйгөө харьцуулахаас хол бай. Та өөртөө болон хүрэхийг хүсч буй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сувгуудаас шаардлагагүй бүх мэдэгдлийг орхиж технологийг өөртөө ашигтайгаар ашигла!

6. Эрүүл хоол хүнс идээрэй
Бие махбоддоо тохирсон түлш авах нь эрч хүчийг мэдрэхэд тусална. Хөргөгчөө эрүүл хоол хүнс болох жимс, ногоо, самар, үрээр дүүргэ. Урьд өмнөх шигээ идэвхтэй биш байнга их суудаг болсон энэ өдрүүдэд хоолны дэглэмдээ онцгой анхаарал хандуулах нь маш чухал юм.

7. Дасгал
Тогтмол дасгал хийх цаг гарга. Маш олон спорт заал, йог, пилатес студиуд үнэгүй онлайн хичээлүүд явуулж байна, үүнийг ашиглаарай! Биеийн тамирын дасгал хийснээр аз жаргал, эрч хүчийг мэдрэхэд тусална.

8. Бясалгал хий
Оюун ухаанаа хэрхэн чимээгүй болгож сурах нь гайхалтай хүчтэй юм. Энэ нь сөрөг бодол, санаа зовох, түгшүүрээс ангижрахад тусална. Нэмж дурдахад энэ нь бүтээмжийн хувьд асар их ашиг тустай бөгөөд анхаарал төвлөрүүлж, илүү сайн унтаж амрахад тусалдаг. Хэрэв та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Headspace, InsightTimer гэх мэт үнэгүй хөтөчтэй бясалгалын хөтөлбөрүүд бий.

9. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой бай
Нийгмийн тусгаарлалт нь та хайртай хүмүүстэйгээ ойр байж чадахгүй гэсэн үг биш юм. Ойрд дотны хүмүүстэйгээ хамт байх нь орчин үед урьд урьдынхаас илүү хялбар болсон! Найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсадтайгаа тогтмол ярих хуваарь гарга.

10. Өөртөө зориулж хувцасла
Өдөржингөө унтлагын хувцас эсвэл гэрийнхээ хувцастай өнгрөөлгүй харин хамгийн сайхнаараа хувцаслах нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, эрч хүч өгдөг. Тиймээс шүршүүрт ороод сайхан хувцасаа өмсөөд өдрөө цоо шинээр эхлээрэй.
