Tag

La trobe university Archives | NogoonJade

La Trobe International Scholarship

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

Тэтгэлэгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийн 25% хүртэл

Тэтгэлэг нээгдэх огноо:
2020.04.24

Тэтгэлэг хаагдах огноо:
2023.12.31

Тэтгэлэгийн төлөв:
Нээлттэй

Хэнд зориулагдсан бэ?

Бакалавр, магистрын хөтөлбөрөөр сурах олон улсын оюутнууд

Хэрхэн олгодог вэ?

Энэхүү тэтгэлгийг сургалтын бүх хугацаанд судалсан хичээл бүрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт болгон олгоно. Тэтгэлэг хүлээн авагч нь сургуулийн урилга дээр дурдсан бүх нөхцөлийг (хэрэв байгаа бол) хангаж, тэтгэлэгт хамрагдахаас өмнө шаардлагатай төлбөрийг төлж, урилгаа баталгаажуулах шаардлагатай.

Анхаарна уу: Заасан нөхцөлүүдийг хангаагүй, шаардлагатай төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тэтгэлгийг эргүүлэн татахад хүргэж болзошгүй.

Тэтгэлэгийн тухай:

Ла Тробын их сургууль нь  сурлага, эрдэм шинжилгээний амжилтыг өндрөөр үнэлдэг. Бакалаврын болон магистрын хөтөлбөрөөр суралцахаар төлөвлөж буй өндөр амжилт гаргасан олон улсын оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой.

La Trobe International Scholarship (LTIS) нь өндөр амжилт гаргасан олон улсын оюутнуудыг урамшуулах зорилготой тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэг нь сургалтын хугацаанд жилийн сургалтын төлбөрийг 15% -иас 25% хүртэл хөнгөлдөг байна.

Та өргөдөл гаргах боломжтой юу?

Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд өргөдөл гаргагчид дараахь шаардлагыг хангах ёстой.

  • Австрали эсвэл Шинэ Зеландаас өөр улсын иргэн байх ба бакалаврын болон магистрын сургалтын хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан байх.
  • 2022/2023 оны элсэлтэнд бүртгүүлж буй шинэ олон улсын оюутан байх.
  • Төлбөрөө бүрэн дааж буй оюутан байх (бусад тэтгэмж, тэтгэлэг аваагүй).
  • Олон улсын тэтгэлэгт хамаарах хөтөлбөрөөс сонгосон байх.
Тэтгэлэгийн хэмжээ:

Тэтгэлэгийн хэмжээг сургуулиас дараахь шалгуурыг үндэслэн сонгоно.

Дүйцүүлсэн оноо Тэтгэлэг Хэмжээ
55-69.9 Ла Тробе их сургуулийн олон улсын эрдэм шинжилгээний тэтгэлэг 15%
70-74.9 Ла Тробе их сургуулийн олон улсын гавьяаны тэтгэлэг 20%
75+ Ла Тробе их сургуулийн олон улсын шилдэг тэтгэлэг 25%

Дүйцүүлсэн оноо нь таны дүүргэсэн аливаа хичээлүүдийн онооны үнэлгээг харгалзан бодсон дундаж үнэлгээ юм. 

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Тэтгэлэгэд өргөдөл гаргагчдыг тэтгэлэгийн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасны дараа тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэхийг сургуулиас хамтад нь шууд  авч үзнэ.

Тэтгэлэгийн хэмжээг тухайн оюутны дүйцүүлсэн оноо болон сургалтын ерөнхий шалгуурт үндэслэх ба тэтгэлгийг сургуулийн урилгад хамтад нь  багтаах болно.

Оюутан урилгыг хүлээн авч,  шаардлагатай төлбөрийг төлж, курст элссэний дараа тэтгэлэг нь оюутны төлбөрийн дансны хуулгад тусгагдана.