Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
Tag

surgalt Archives | NogoonJade

IELTS гэж юу вэ?

Нийтэлсэн: | ielts, Мэдээ | Сэтгэгдэлгүй

The International English Language Testing System (IELTS) буюу “Олон улсын англи хэлний сорилын систем” нь дэлхийн англи хэлтэй орнуудад суралцаж, ажиллахыг эрмэлзэж буй хүн бүрийн Англи хэлний чадварыг үнэлэх шалгалт юм. IELTS нь дотроо GENERAL IELTS болон ACADEMIC IELTS гэсэн 2 төрөлтэй.

General IELTS-ийн шалгалт

Энэхүү шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм.

Academic IELTS-ийн шалгалт

Академик шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын  түвшний ямар ч хөтөлбөрт  суралцах боломжтой.  IELTS-н шалгалтын оноо нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

IELTS шалгалтыг амжилттай өгснөөр ямар боломж нээгдэх вэ?
Академик IELTS-н шалгалтын оноог Австрали, Их Британи, Канад, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад түгээмэл хүлээн зөвшөөрдөгийн зэрэгцээ АНУ-н 3000 гаруй их дээд сургуулиудад тус шалгалтын оноогоор элсэн орох боломжтой.

 

Хэрхэн үнэлгээ өгөх вэ? 

Унших шалгалт 

Унших шалгат нь 3 эх сэдвээс бүрдэнэ. Эх тус бүр ойролцоогоор 13-14 асуулттай байх ба нийт 40 асуултад хариулна.

Бичих шалгалт 

Бичих шалгат нь 60 минутанын хугацаанд  2 эссэ бичих даалгавраас  бүрдэнэ.

Даалгавар 1: Өгөгдсөн график, диаграм болон тоон мэдээллийг 150 доошгүй үгэнд багтааж тайлбарлах шаардлагатай.

Даалгавар 2: Өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн санаа, үзэл бодолд  тулгуурлан 250 доошгүй үгэнд багтаан эссэ бичих

Ярианы шалгалт 

Ярианы шалгалт нь 3 хэсгээс бүрддэг, 15 минут үргэлжилнэ.

  • Эхний хэсэгт шалгалтанд оролцогчийн товч танилцуулга, хобби, сонирхол, IELTS-ийн шалгалт өгөх болсон шалтгаан, чөлөөт цаг, хувцас, интернэт, гэр бүл гэх мэт ерөнхий асуултуудыг асуудаг.
  • Хоёрдугаар хэсэгт оролцогчид өгөгдсөн картаас аль нэгийг нь сугалан тухайн сэдвийн дагуу 1 минут бэлдээд ярина.
  • Гурав дахь хэсэгт өмнөх хоёрдугаар хэсэгт ярьсан сэдвээ хураангуйлан гол санааг дүгнэж ярьдаг.

Сонсох шалгалт 

30 минутын хугацаанд 4 бичлэгийг сонсох болно.

  • Бичлэг 1: 2 хүний хооронд болж буй өдөр тутмын яриа
  • Бичлэг 2: 2 хүний хооронд болж буй ямар нэгэн газрын талаарх яриа /ресторон, фитнесс төв г.м/
  • Бичлэг 3: 4 хүртэлх хүмүүсийн хооронд болж буй сургалты талаар болон бие даалтын ажлын  тухай харилцан яриа.
  • Бичлэг 4: лекц

Их сургуулиуд ихэвчлэн IELTS-ийн 6.0 ба 7.0 оноо шаарддаг. Мөн зарим мэргэжлийн анги шалгалтын хэсэг бүрт доод хязгаар тавьж, үүнээс өндөр оноо авахын шаардах тохиолдол бий. Тухайлбал, сэтгүүлч мэргэжлээр сурах бол хэсэг тус бүрт 6.0-аас дээш оноо авах ёстой.