Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
тэтгэлэг

University of Technology, Sydney 35th Anniversary Scholarship

Нийтэлсэн: August 29, 2022 Сэтгэгдэлгүй

Тэтгэлэгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийн 20% хүртэл

Тэтгэлэг үргэлжлэх хугацаа:
Сургалтын хөтөлбөрийн турш

Тэтгэлэг хаагдах хугацаа:
2023 оны элсэлт дуусахад

Тэтгэлэгийн төлөв:
Нээлттэй

Хэнд зориулагдсан бэ?

Диплома хөтөлбөрөөс Бакалаврын хөтөлбөрт дэввшин суралцах багц хөтөлбөрийн олон улсын оюутнууд

Хэрхэн олгодог вэ?

Энэхүү тэтгэлгийг сургалтын бүх хугацаанд судалсан хичээл бүрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт болгон олгоно. Тэтгэлэг хүлээн авагч нь сургуулийн урилга дээр дурдсан бүх нөхцөлийг (хэрэв байгаа бол) хангаж, тэтгэлэгт хамрагдахаас өмнө шаардлагатай төлбөрийг төлж, урилгаа баталгаажуулах шаардлагатай.

Шалгуур:

Тэтгэлэгт хамрагдахын тулд өргөдөл гаргагч нь дараах шалгуурыг хангасан байх ёстой.

  • Олон улсын оюутан байх (Австралийн иргэн, Шинэ Зеландын иргэн эсвэл Австралид байнга оршин суугч биш);
  • UTS-ийн оюутны хотхонд бүтэн цагаар суралцах;
  • Сонгогдсон UTS-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрт хамрагдах элсэлтийн шалгуурыг хангасан байх
  • UTS коллежийн диплома хөтөлбөрийг амжилттай дүүргэж, энэ шалгуурын дагуу UTS-д элсэх
  • 2023 онд UTS коллежийн дипломын курсээс дэвшин суралцах UTS-ийн бакалаврын зэрэгт суралцаж эхлэх
  • Одоогоор UTS-д онлайн эсвэл зайнаас суралцаагүй байх
  • Энэхүү тэтгэлэгт хамрагдах хугацаанд бусад аливаа тэтгэлэг, тэтгэмж аваагүй байх
Та өргөдөл гаргах боломжтой юу?

Дээрх шалгуурыг хангасан оюутнууд тус сургуульд аль хэдийн элссэн, өргөдөл гаргасан эсвэл UTS коллежийн хөтөлбөр (Англи хэлний бэлтгэл, бакалаврын бэлтгэл хөтөлбөр -д суралцаж эхэлсэн эсэхээс үл хамааран хамрагдах боломжтой.

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Тэтгэлэгэд өргөдөл гаргагчдыг тэтгэлэгийн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасны дараа тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэхийг сургуулиас хамтад нь шууд  авч үзнэ.

Сэтгэгдэл үлдээх