
Баруун Австралийн Их Сургууль нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж суралцах хүсэлтэй өндөр амжилт гаргасан оюутнуудад тэтгэлэг олгож байна.
Энэхүү өндөр хэмжээний тэтгэлгийг тус их сургуулиас сонгосон улсуудын, тодорхой хөтөлбөрөөр суралцах хүсэлт гаргасан, өндөр амжилт үзүүлсэн бакалавр болон магистрын оюутнуудад олгоно.
Хэрэв та 2023 онд Австралид суралцахаар төлөвлөж байгаа бол бакалаврын оюутнууд 4 жилийн хугацаанд 48,000* AUD$, 3 жилийн хугацаанд 36,000* AUD$ хүртэл тэтгэлэг авах боломжтой ба магистрын оюутнууд хоёр жилийн хугацаанд 24,000 AUD$ доллар хүртэлх тэтгэлэг авах боломжтой.
Тэтгэлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл
Энэхүү тэтгэлэг нь тэтгэлэгт тэнцсэн оюутны урилга дээр заасны дагуу бүтэн цагийн сургалтын жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлөх тэтгэлэг юм. Тэтгэлгийн хэмжээг өргөдөл гаргагчийн Австралийн дээд боловсролын элсэлтийн зэрэг (ATAR) эсвэл UWA жинэлсэн дундаж үнэлгээгээр (WAM) тодорхойлно. Тэтгэлгийг тус их сургуульд тодорхой хөтөлбөрт суралцах өргөдөл гаргасан, өндөр амжилт үзүүлсэн бакалавр болон магистрын оюутнуудад олгоно.
Тавигдах шаардлага
Энэхүү тэтгэлэгэд бүх улсын оюутнууд өргөдөл гаргах боломжтой. Өргөдөл гаргахын тулд:
Баруун Австралийн Их Сургуульд бакалавр болон магистрын хөтөлбөрөөр суралцах урилга хүлээн авсан байх.
Хамгийн бага ATAR 85.00 эсвэл хамгийн бага WAM 65.00 оноонд тэнцэж байх
Хэрэв International Academic Pathway хөтөлбөрөөр суралцаж байгаа бол оюутнууд WAM 75.00-аас дээш оноотой байх ёстой.